АН-ынхан Баянзүрх дүүргийн 2-р тойрогт боловсролтой, туршлагатай залуусаа ДЭВШҮҮЛЖЭЭ
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар АН өндөр санал авч, намынхаа гишүүдийн итгэлийг дахин хүртэх болов. Харин одоогийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжилт сонгуульд хэнийг нэр дэвшүүлсэн нь олон нийтэд сонин байгаа. Нэр дэвшигчид эхнээсээ өөрийн танилцуулга болон ажилласан байдлынхаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлжээ.
Энэ дундаас Баянзүрх дүүргийн хоёрдугаар тойрогт нэр дэвшихээр болсон Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, П.Гантулга, Б.Саруул нар нь өрсөлдөгч нэр дэвшигчдээсээ боловсрол болон ажилласан байдлаараа бусдаасаа тодорч байна.
Тэд гадаад болон дотоодын их сургуулиудад докторын зэрэгтэйгээр суралцаж төгссөн төдийгүй Төрийн албанд олон жил тууштай ажиллажээ. Сануулахад, тэд хамтдаа АН-ынхаа дотоод шинэчлэлийн хүрээнд “Морьтон" фракцийг 2021 онд үүсгэн байгуулж, залуусын оролцоог нам дотроо бататгаж, олон ажлын ард гарснаараа улс төрийн хүрээлэлд цахиур хагалж байсан билээ.
Баянзүрх дүүргийн хоёрдугаар тойрогт нэр дэвшихээр болж, олны анхаарлыг татаж эхэлсэн нэр дэвшигчдийн намтарыг хүргэж байна.
ТҮМЭНДЭЛГЭРИЙН БАТЦОГТ
БОЛОВСРОЛ:
- 1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор,
- 2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургууль,
- 2009-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр,
- 2019 оноос Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн докторант
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,
- 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
- 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
- 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
- 2016 оноос одоог хүртэл НИТХ-ын Төлөөлөгч,
- 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,
- 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,
- 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2020 оноос одоог хүртэл Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр тус тус ажиллаж байв.
- Харин одоогийн байдлаар НИТХ-ийн төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн АН-ын даргаар албан тушаалд ажиллаж байна.
ПҮРЭВДОРЖИЙН ГАНТУЛГА
МЭРГЭЖИЛ:
- Аялал жуулчлалын менежер, Санхүү эдийн засгийн сургуулийн магистрант
- БОЛОВСРОЛ:
- 1994-1999 онд Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль
- 2001-2005 онд Турк улсын Анадолугийн Их сургуулийг аялал жуулчлалын менежер
- 2012-2013 онд АНУ-ын Жорж Мэйсоны их суруульд мэргэжил дээшлүүлсэн
- 2016 онд Санхүү эдийн засгийн сургуулийн магистрант
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2005-2006 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн
- 2006-2008 онд Хаан банкинд хянан шалгагч, ахлах хянан шалгагч, салбарын захира
- 2008-2012 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2015-2016 онд Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2016-2023 онд ‘Жи Ти Маркет’ ХХК-ны үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байсан бол 2023 оноос эхлэн Нийслэлийн Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
БЯМБАДОРЖИЙН САРУУЛ
МЭРГЭЖИЛ:
БОЛОВСРОЛ:
- Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль (ЕБС)
- Улаанбаатар Дээд Сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр
- Хүмүүлэгийн Ухааны Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр
- Батлан Хамгаалахын Их Сургуулийг Сургалт, сурталчилгааны ажилтан тусгай мэргэжлээр, Ахлах дэслэгч цолтой
- ХБНГУ-ын Тогтвортой барилгажилтын нийгэмлэг Ногоон хот төлөвлөлтийн мэргэжилтэнээр
МЭРГЭЖИЛ:
Монгол Улсын Их Сургууль – Бизнесийн сургууль Санхүүгийн магистр
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 2024 онд Хүүхэд хөгжлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч
- 2017 – 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
- 2016 – 2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
- 2014 – 2015 онд Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Сайдын зөвлөх
- 2012 – 2016 онд Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
- 2012 – 2016 онд Нийслэлийн Залуучуудын Холбооны дарга
- 2010 – 2012 онд Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтан
- 2008 – 2009 онд “Талх Чихэр” ХК-ийн маркетингийн албаны дарга
- 2022 одоог хүртэл “Талх Чихэр” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
- Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны хорооны гишүүН “Ардчилал – Шинэ бодлогын төв”-ийн УЗ-ийн гишүүн зэрэг ажлуудыг тус тус гүйцэтгэж байжээ.