| | USD/MNT 0₮
Хөгжлийн банкны захирлаар хэн томилогдох вэ гэдэг хүлээлт нийгэмд үүсээд буй. Харин хамгийн сүүлийн мэдээллээр З.Нарантуяа Хөгжлийн банкны захирлаар томилогдох хүсэл мөрөөдөлтэй тохироо хийж яваа гэх.
Гэхдээ түүний хувьд Хөгжлийн банкны захирлаар томилогдон ажиллах ямар ч боломжгүй юм. Учир нь З.Нарантуяаг “Монгол шуудан” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд тус банк дампуурлаа зарлаж байсан. Мөн “Хадгаламж" банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхад ч мөн адил үүд хаалгаа барьж байжээ. З.Нарантуяа нь дээрх хоёр томоохон банкны удирдлагаар дөрөвхөн жил ажилласан байх бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйгээр барахгүй дамдууруулахад нь гар бие оролцож явжээ.
Тэгвэл Хөгжлийн банкны тухай хууль болон Монгол Улсын банкны тухай хуулийн 32 зүйлийн 1 ийн 5 дахь хэсэгт зааснаар, Шинээр ажиллах захирал нь өмнө нь банкны удирдлагаар ажиллаж байхад тухайн банк дамдуурсан бол томилохгүй хэмээн тодорхой заажээ.
Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар захирлаар томилох хүн нь Банк, санхүүгийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 аас дээш жил ажилласан байх, ажиллах үед нь тухайн банк санхүүгийн байгууллага дампуураагүй байх зэрэг шалгууруудыг хуульчлан заасан байна.
Үүнээс харахад З.Нарантуяа нь Хөгжлийн банкны захирлын албан тушаалын шалгуурт тэнцэхгүй. Тодруулбал, З.Нарантуяа нь хуульч мэргэжилтэй бөгөөд цагтаа хоёрын хоёр томоохон банк дампууруулахад гар бие оролцож явсан нь наад захын томоохон шалтгаан юм.
Хөгжлийн банк өмнөх захирлаа улс төрийн тохирооны хүрээнд томилж, эргээд чанаргүй зээл гаргаж, дампуурч байсан билээ. Харин З.Нарантуяаг захирлаар томилон ажиллуулах аваас дахин дампуурахгүй байх баталгаа алга байна.