| | USD/MNT 0₮
НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуульд нэр дэвшиж буй. Тэрбээр сонгуулийн суртачилгаа эхлэх хуулийн хугацаа болоогүй байхад бүтэн баг ажиллуулж сошиалаа базаж суртачилгаагаа дэлгэж явна. Түүнийг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, ЗГХЭГ дарга Н.Учрал анхлан улс төрчд хөтлөн оруулж байсан гэгддэг. М.Говьсайхан сүүлийн үед ахмадуудад нүдний шил тараах болсон Н.Учралын суганы үс гэдгийг бүгд мэддэг.
Нэр дэвшүүлж буй Н.Учрал нь ч өөрөө асуудалтай.Энэ жилийн УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхандүүргээ Сүхбаатараар сольсон. Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхдаа НЕБ-ын 62-р сургуулийн өргөтгөлийг барьж ашиглалтанд оруулан гурван ээлжээр хичээллэж байгаа сурагчдын асуудлыг шийднэ гэж ам өчгөө өгч гишүүний сэнтийд заларсан ч ТУС СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРАГЧИД ОДООГ ХҮРТЭЛ ОРОЙН 21 ЦАГ ХҮРТЭЛ ХИЧЭЭЛЛЭЖ ХАРИН ГИШҮҮН НЬ ӨӨР ДҮҮРЭГТ НҮДНИЙ ШИЛ ТАРААЖ ЯВНА.
Гэтэл одоо ИТХ-ын сонгуульд М.Говьсайханыг дэвшүүлж Сүхбаатар дүүргийн Засаг дарга болгох зорилготой. М.Говьсайханы тухай товч өгүүлвэл.
Тэрбээр НОСК, ТОСК-оос хөлжиж цаашлаад ХУУЛЬ БУСААР ОРОН СУУЦ БАРЬЖ чамгүй хөрөнгөжсөн эрхэм. НОСК-д ажиллаж буй хугацаандаа орон сууцны олон будлианыг хутгаж, энгийн иргэдийн ипотекийн зээлд хамрагдаж түрээсийн байранд орох боломжийг хулгайлж, АВЛИГАЛ АВЧ БУСДАД БАЙР тараадаг. Энэ мэтчилэн Улсын барилгыг өөрийн мэт үрэн таран хийх замаар хөрөнгөжсөн түүнийг хуулийн байгууллагынхан шалгах ёстой байтал эсэргээрээ дараагийн улс төрөө хийж яваа.
Хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, авлигал албан тушаалаа ашиглаж хөрөнгөжсөн М.Говьсайхан сонгуульд өрсөлдөж Сүхбаатар дүүргийн Засаг дарга болохын төлөө хэт улайрч байна. Ёстой л нөгөө “хэт шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул” гэгчээр. Төсөвт шунаж, тендер “хамж”, танил талаа тушаал дэвших шат болгосон энэ мэт төлөөлөгчидыг төрд шургуулж огтхон ч болохгүй. Сонгуулийн суртачилгааны хугацаа эхлээгүй байхдаа өөрийгөө рекламдаж яваа түүний цаад далд санаа юу вэ. Төрийн ганцхан байгууллагын буланд асар их авлигал мөнгө, ашиг сонирхол явж байдагийн тод жишээ юм.