| | USD/MNT 0₮

О.Осоржамаа: Ходоод, гэдэс, элэг гээд надад хутгалуулаагүй газар алга

Цахим орчинд О.Осоржамааг бусдад хутгалуулсан байдалтай Цэргийн Төв эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд тархсан. Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад “Автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалагдсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Харин  О.Осоржамаа өөрийн цахим хуудаснаа энэ талаар өнөөдөр ийн мэдээлэв. Тэрбээр, “О.Осоржамаа нь хүнд хутгалуулсан. Ходоод, гэдэс, элэг гээд надад хутгалуулаагүй газар алга. Намайг хутгалсан тэр хүн олдсон болов уу? Манай Монголын цагдаа нар яаралтай олсон байх аа. Эмнэлэгт ухаангүй ирсэн. Бөөн цус алдалттай, яаралтай мэс засалд орсон. Алтан гартай эмч нарт аа маш их баярлалаа” гэж нийтэлжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.