| | USD/MNT 0₮

Н.Сувд: Нэгнээ хайрлаж хүндэлж чадах юм бол хэн ч гэсэн 100 нас хүрч чадна гэдгийг МИНИЙ ЭЭЖ харуулж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаагийн 100 насны ойн баярыг тохиолдуулан түүний амьдрал, уран бүтээлийн түүхийг харуулсан “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн, “Олон гэдэг оломгүй далай” номын нээлт өнөөдөр боллоо.

Мөн түүний амьдрал уран бүтээлийн замнал сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм байна.

Түүний ууган охин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд "Нэг зууны хугацаанд ээж маань энэ зэрэгтэй уран бүтээлч болж амьдарч байгаа нь ээжийг минь тойрон хүрээлж байсан уран бүтээлчид, үзэгч түмний буян гэж бид боддог. Хүний хүрээлэл, хань ижил, үр хүүхэд тухайн хүний амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдгийг миний ээжийн амьдрал, уран бүтээлийн замнал харуулж байна. Таван хүүхдийг нь өсгөж байсан буурай маань, амьдралынх нь туршид хань нь болж байсан аав маань тэнгэрээс харж баярлаж байгаа. Бүгд нэгнийгээ хайрлаж хүндэлж чадах юм бол хэн ч гэсэн 100 нас хүрч чадна гэдгийг миний ээжийн амьдралын замнал харуулж байна" гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.