| | USD/MNT 0₮

Г.Хажидмаа: Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1072 хувьцааг хуурч авсан асуудлыг шийдүүлэх хүсэлт өгнө

Баялагтаа эзэн Монгол ТББ-аас ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөн олгохыг ЭТТ-с шаардаж байгаа тухай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр ТТБ-ын гишүүн, иргэн Г.Хажидмаа:  “Хувьцаагаа луйвардуулсан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ноогдол ашгийг бүх иргэндээ эн тэнцүү өгдөг баймаар байна гэдэг зүйлийг ярина. АН-ын гаргасан алдаатай луйврын шинжтэй энэ тогтоолын үндсэн дээр ардын намыхан тоглолт хийж МУ-ын нэн ядуу иргэдийн тоонд орж амьдардаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ахмадуудынхаа хувьцааг хуурч авсны үндсэн дээр ногдол ашиг авахгүй байна. Тэгэхээр бид нар энэ дээр зайлшгүй үргэлжлүүлээд тэмцэл, суултыг хийнэ. Яагаад гэвэл ОУ-ын менежментийн компани гаднынхан орж ирээд удирдаад явчих юм бол Засгийн газрын гаргасан АН-ын иргэдийн хувьцааг луйвардаж авсан асуудал хэвээр үлдэж, маш олон иргэд хохирсоор байх болно. Иймд бид албан ёсоор МУ-ын Ерөнхий сайд, АН-ын дарга Л.Гантөмөр, Хүн намын дарга Т.Доржхандад шаардлага хүсэлтийг хүргүүлэхээр бэлдэж ирсэн байна” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.