| | USD/MNT 0₮

Багш нарын цалинг нэмэхгүй бол жагсаал хийж, ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх" талаар шаардлага хүргүүллээ байгаа талаар мэдээлэл хийлээ.

16-р сургуулийн математикийн багш н.Энхтуяа энэ үеэр хэлэхдээ, Боловсролын сайд П.Наранбаяр 1000 багш 3 сая 800 мянган төгрөгийн цалин авч байгаа гэж хэлсэн, Гэтэл манай улсад нийт 50.000 гаруй багш бий. Тэгэхээр нийт багшийн зөвхөн 1.5 хувь нь энэ цалинг авдаг байна.

Ийм байхад П.Наранбаяр сайд нийт багш нарыг 3 сая төгрөгийн цалинтай мэтээр илт худал мэдээлэл олон нийтэд өгч байна. Нөгөө талаас тэр 1000 багш бол улсын сургуульд ажиллаагүй. Улсын сургуулийн багш нарын цалин тийм биш. Улсын сургуульд ажилладаг залуу багш нар бол  1.112.862 төгрөгийг сард хуваагаад 412.000 төгрөгийн цалин авдаг. Ийм цалин авч байгаа багш нар юу идэж, яаж амьдрах вэ. Мөн түүнчлэн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Энэ төр барьж байгаа засгийн газар багш нарын төлөө дугарч чадахгүй байна. Ийм цалингаар багш нар амьдарч чадахгүй. Багш нарын цалинг нэмгэв

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1031935171730423

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.