| | USD/MNT 0₮
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 37 настай эмэгтэй А хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 11-ний 10:25-д ирсэн байна. Улмаар тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа талаар мэдээллээ