| | USD/MNT 0₮
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр Халх голын дайнд ялалт байгуулсны 85 жилийн ойн баярыг тохиолдуулан ирсэн билээ. Тэгвэл Германы “Der Speigel” хэвлэл дээр Михайл Зигар нэртэй бие даасан Орос нийтлэлч нэгэн сонирхолтой нийтлэл оруулсан байна. Зигар бол “Дождь” нэртэй телевизийн сүлжээг үүсгэн байгуулсан нийтлэлч юм.
Тус телевизийг ОХУ-д хориглосон тул “Дождь” Нидерланд улсад үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэрбээр “Der Speigel”-д нийлүүлсэн бичвэр дээрээ Путин Монголд айлчилсан шалтгааны нэг нь бөө нартай уулзах байсан гэжээ. Тэр нийтлэл дээрээ “Владимир Путин далдын хүчинд онцгой сонирхолтой гэдэг нь эртнээс мэдэгдэж ирсэн. Тэрбээр Ортодокс далдын хүчийг сонирхдог сонирхлоо онгон шүтээнтэй хослуулсан бололтой” гэж бичсэн байна.
Зигар нэмж “Одоо Москвад Путин цөмийн зэвсэг хэрэглэх тал дээр бөөтэй уулзсан гэх цуурхал явж байна. Тэдний зөвшөөрөлгүйгээр тэр онгодыг уурсгах ийм ноцтой алхам хийж зүрхлэхгүй. Монголоос буцаж ирэхдээ их сэтгэл хангалуун байсан гэх мэдээлэл байна” хэмээсэн юм. Дээрээс нь Зигар Путинийг Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгутэй Тувад аялж, бөө мөргөлийн зан үйлд оролцсон гэж бичсэн байна
Мөн Путиний хэлэх үгийг бэлтгэдэг байсан Аббас Галлямов Путин бөө нартай уулзсан гэх цуурхал сонссон гэжээ. Тэрбээр цөмийн зэвсэг ашиглах тал дээр адис хүлээн авч, өөрийнхөө хэр урт наслах, хойд насандаа юу болж төрөх талаар асуусан гэх яриа явж байгаа хэмээжээ. Галлямов өөрийн Телеграм хуудас дээрээ бичихдээ “Тэдний ярьж байгаагаар бол тэр бөө нартай хийсэн уулзалт, үйлдсэн зан үйлд маш сэтгэл хангалуун байгаа аж” гэсэн юм.
Эх сурвалж: Newsweek