| | USD/MNT 0₮

Хакухо М.Даваажаргал “Яармагт” улсын сургууль бариулахаар өөрийн өмчлөлийн газраасаа өгчээ

Хакухо М.Даваажаргал нь улсын сургуульгүй Хан-уул дүүргийн ЯАРМАГ орчмоор сургуультай болгохыг дэмжиж өөрийн өмчлөлийн газраа өгчээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард М.Даваажаргал Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Гүмуда гардений урд байрлах өөрийн өмчийн газрыг ХУД-т бэлэглэжээ. Учир нь Хан-Уул дүүргийн яармагийн замын урд тал руугаа төрийн өмчийн нэг ч сургууль байдаггүй аж. Тус бүсийн замын урд хэсгээр 20,000 гаруй хүн амтай 2600 гаруй өрхтэй юм. 

XXIII хорооны иргэн Х.Мядагмаа энэ талаар ийн мэдээлэв. Тэрбээр, “Манай хороонд эргэн тойрон өндөр байшин ихтэй. Хангарьд-2, Арвай вилла, Гүмуда гарден, Арцат-2 хотхон гэх мэт хорооллоор дүүрэн. Улсын сургууль нэг ч баригдаагүй. Хойшоо зам гарч 4,5,6 хороонуудын сургуулиудад хөөгдөн туугдан хүүхдээ өгдөг. Улсын сургууль барихад газар олдохгүй маш том асуудал тулгардаг. Харин М.Даваажаргал нь улсын сургуулийн газар бэлэглэсэн нь бахармаар санагдсан. Ийм санал санаачлагатай хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс олон байгаасай гэж боддог доо” гэж учирлав.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.