| | USD/MNT 0₮
Өнгөрсөн жилийн долдугаар сард манай улсад их хэмжээний хур тунадас орж, буруу газар баригдсан барилгуудын улмаас хотоороо живэх дөхсөн. Учир нь хотын дунд хөндлөн урсдаг Сэлбэ, Дунд, Туул голын ай савд барилгуудад газар олгосноос болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийнхүү Акуа Гарден буюу Авлига хороолол, S outlets дэлгүүрийн барилгыг яаралтай нураах дүгнэлт гарсан. Улмаар S outlets дэлгүүрийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нураасан. Гэтэл Акуа Гарден буюу Авлига хорооллыг нурааж чадахгүй, гацчихаад байна. Тус барилгыг нураах асуудал эрх зүйн хүрээнд маргаантай, шийдэлд хүрэхгүй байсаар цаг хожиж хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар барилгын ажил үргэлжилсээр, байрны захиалгыг албан ёсоор аваад эхэлсэн. Үүгээр ч барахгүй Авлига хороолол”-ын зүүн талын үерийн даланг хүчитгэхээр боллоо. Товчхондоо стандартгүй газарт барьсан барилгыг нураалгүй, татвар төлөгчдийн халааснаас зарлага гаргаж үерийн даланг хүчитгэхээр болжээ.