| | USD/MNT 0₮
Монголын хөгжмийн салбарт цоо шинэ урсгалыг бий болгож, мэргэжлийн дуу бичлэгийг шинэ түвшинд гаргаж ирсэн “Ocean Grey” продакшны 11 жилийн ой энэ жил тохиож буй. Магадгүй хүмүүс энэ нэрийг олонтаа сонссон байх. Уг продакшн нь байгуулагдаад 11 жил болохдоо олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, олон хит уран бүтээлүүдийг төрүүлэн гаргасан амжилттай. Тэгвэл тэд энэ удаад ойн баяраараа олон гэнэтийн бэлгийг задлахаар шийджээ.
Тус продакшны уран бүтээлчид ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Энэхүү тоглолтын онцлох зочих нь Канадын алдарт реппер, дуучин K-Maрo, АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. Ялангуяа “Femme Like U” дуугаар монголчуудын танил болсон К-Маро энэ үдшийг чимэх нь ээ.
13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь “Femme Like U” юм. “Амьд тоглолтын мастер” гэх хочтой болсон тэрбээр 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгосноор алдрын замналд хүрэх эхлэл болжээ.
2004 онд хэвлүүлсэн "La Good Life" цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй. “Femme Like U”, “Gangsta Party”, “Let's Go” зэрэг бүтээл нь түүнийг дэлхийд алдаршуулсан ч тэр 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон юм.
Уран бүтээлээ орхины дараа тэр хөгжмийн студи байгуулахаас гадна өөрийн нэрээр сан байгуулж, түүгээрээ дамжуулан гамшиг, цэргийн мөргөлдөөнд нэрвэгдсэн, гэнэтийн гамшигтай тулгарсан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгадаг болсон байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс аваарай.
Тасалбар: https://shoppy.mn/oceangrey
Facebook: https://fb.me/oceangreyproduction
Instagram: https://www.instagram.com/oceangreyproduction/