| | USD/MNT 0₮
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар хилийн хугацаат цэргийн хоёр алба хаагч дэглүүлж, хөмсгөндөө хүнд гэмтэл авсан талаар мэдээлэл есдүгээр сарын 3-нд гарсан. Удмаар хоёр цэрэг 2024 оны есдүгээр сарын 9-нд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хагалгаанд орсон юм.
Тухайн цэргүүдийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр,“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд болсон хоёр цэрэгтэй холбоотой асуудал гарсан. Цэргүүдэд хагалгаа хийсэн. Энэ нь амжилттай болсон. Хууль зүйн дотоод хэргийн дотоод хэргийн сайд хяналт тавьж ажилласан. Ар гэрийнхний зүгээс асуудлыг тавьсан. Энэ цэргүүд буцаж очих юм бол ямар нэг байдлаар дарамт шахалтад орж магадгүй байна гэдэг асуудал тавьсан. Тэр ангийг хаалгах, хаалгахгүйг өөр тийш нь шилжүүлэх, цэргийн албыг хаалгах хүсэлтэй байна гэсэн. Энэ өөрөө хууль зүйн дотоод хэргийн сайдын хэмжээнд байдаггүй учир Зэвсэгт хүчний жанжин штаб шийдэгдэж байгаа. Цагдаагийн байгууллага дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэв.