| | USD/MNT 0₮

Т.Мөнхсайхан: Ханиад хүрсэн хүүхдийн эм, тариаг өрхийн эмнэлгээс өгдөг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс өгдөг болно гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.

Тэрбээр, "Бид ханиад томууны улирлыг яаж хүүхдүүдээ өвтгөхгүйгээр даван туулах вэ гэдэг бодлого чухал. Үүний нэг гол арга хэмжээ нь вакцинжуулалт. Энэ жил томуугийн вакцинжуулалт өмнө жилүүдийнхээс эрт эхэлж байгаа. Учир нь дархлаажуулалт маань вакцин хийгдсэнээс хойш сарын хугацаанд тогтож эхэлдэг учраас эрт эхэлж байна.

Хоёрдугаарт сургууль цэцэрлэгийн эрүүл ахуй халдвар хамгаалал ариутгалыг сайжруулах ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэгт томуугийн халдварлалт их явчих гээд байдаг. Нөгөө талаасаа эмнэлгүүд ачаалал их байдгийн шалтгаан нь эмнэлэг дээр очоод хэвтээд тусламж үйлчилгээ авахаар үнэ төлбөргүй байдаг. Өрхийн эмчилгээ үзүүлээд үйлчилгээ авахаар эмийн сангаас өндөр өртөгтэй эм, тариа авч хэрэглэх болдог. Үүнээс үүдэлтэй эмнэлгийн ачаалал ихэсдэг учраас тухай багцуудыг өрхийн эмнэлгүүдэд гаргаж байгаа. Ханиад томуу туссан хөнгөн шатандаа байгаа хүүхдүүдэд хэрэглэх эм тариаг өрхийн эмнэлэг дээр нь үзээд эмийг багцаар нь өгөөд гэрээр эмчлэх боломжийг олгоно" гэв.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.