| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг шалгуулахаар иргэн Х.Бат-Ялалт АТГ-т хүсэлт өнөөдөр өглөө.
Энэ үеэр тэрбээр "З.Энхболд нь 2024 оны 6-р сарын 10-ны өдрийн Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцон ярилцлага өгөхдөө МАК-ийн Б.Нямтайшираас 500 сая төгрөг бэлнээр авч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржид өгсөн тухайгаа өөрөө илчлэн ярьсан.
Гэмт этгээд З.Энхболдын яриагаар тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглан МАК компанид давуу байдал олгохоор амлан санхүүжилт авсан. Ийнхүү тэд өөрсдөө Ерөнхийлөгч, Их хурлын дарга болсон зэрэг баримтууд нотлогдож байна.
Тодруулбал З.Энхболд, Б.Энх-Амгалан нар нь албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдож 2024.03.13-ны өдөр 40 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн. Давж заалдах гомдол гаргасан байх үедээ нийгэмд шүгэл үлээгчийн дүр эсгэн өөрийн гэмт үйлдлүүдийг зөвхөн Ц.Элбэгдорж буруутай мэтээр ярьсан нь тодорхой байгаа юм. Иймд Авлигатай тэмцэх газраас хобогдох шалгалтыг хийж, эх орноосоо урвасан этгээдүүдийн гэмт үйлдлүүдийг нэг бүрчлэн шалгаж Монгол улсад ямар хор хохирол учруулсныг тогтоон зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэх шаардлагатай" гэлээ.