| | USD/MNT 0₮
Цахим орчинд О.Осоржамааг бусдад хутгалуулсан байдалтай Цэргийн Төв эмнэлэгт хүргэгдэн, улмаар нас барсан гэх мэдээлэл тархсан. Тодруулбал 2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад “Автобусны буудал дээр хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу шалгахад 30 настай, эрэгтэй О нь хутгалагдсан шархтай байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.