| | USD/MNT 0₮

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ замын хөдөлгөөнийг 11-р сард нээнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн.

31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлжээ.

Өнөөдрийн байдлаар гүүрний цутгалт бүрэн дууссан, далангийн болон түшиц ханийн цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээх юм байна. Тухайн байршилд  24 цагийн камерыг байршуулж иргэд, олон нийтийн хяналт тавих боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.