| | USD/MNT 0₮
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч худал бичилт хийж ЭМД санг тоносон гэж сэжиглэж байгаа тул өчигдөр АТГ-аас баривчилж улмаар 461-р ангид цагдан хорьжээ.
А.Төвшин, Л.Бямбасүрэн нар нь авлига авсныхаа дараа холбогдох тушаал юмаа гаргаж хөлжиж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Сануулахад, Төвшин нь Мөнхийн Тун ХХК-ийн захирал байсан бөгөөд 2021 онд Бямбасүрэнгийн тушаалаар томилогдсон. Тухайн үед хууль журмаараа төрд 8 жил ажилласан хүнийг томилох ёстой байсан ч туршлагагүй хүнийг томилож байсан асуудал яригдаж байлаа. Харин одоо Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө мөнгө даатгал төлөгчдөдөө хүрэлцэхгүй, ачаалал авдаг том эмнэлэгүүд санхүүжилтээ авч чадахгүйгээс иргэд хохирч байгаа юм.