| | USD/MNT 0₮

Д.Трампын амь насанд хоёр дахь удаа халдахыг завдсан хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна

АНУ-ын экс ерөнхийлөгч Доналд Трампын амь насанд халдахыг хоёр дахь удаа завдлаа. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Флорида дахь гольфын клубт Доналд Трамп тоглож байх үед буун дуу гарсан байна. Доналд Трампыг буу оноогүй ба биеийн байдал хэвийн, гэмтэл бэртэл аваагүй аж. Улмаар халдагч этгээд Трампаас 300-500 метрийн зайд байсныг албаныхан илрүүлжээ. Дараа нь сэжигтэн машинд суугаад зугтсан аж. Сэжигтний хэрэглэж байсан АК-47 загварын  дурантай буу, хашаанд өлгөгдсөн хоёр үүргэвч болон GoPro дүрс бичлэгийн камер зэргийг гольфийн талбайн ойролцоох бутан дундаас олжээ. Эл хэрэгт холбоотой нэг сэжигтэнг баривчилсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо шалгаж байна гэж BBC агентлаг мэдээллээ.

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.