| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумд ойн түймэр гарч 225 га талбай өртлөө

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ www.icc.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрснийг 08.26-ны өдрийн 16:20 цагт ГТТГ-аас хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, 09.15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, 09.16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртсөн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.