| | USD/MNT 0₮

17 настай хүүхэд газ үнэрлэж байгаад амиа алджээ

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд шингэрүүлсэн хий, газ  үнэрлэж, мансуурах улмаар амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдсээр байна. Ийм төрлийн химийн бодисыг үнэрлэж мансуурсан хүүхдэд солиорлын шинж тэмдэг илэрдэг болохыг сэтгэлзүйчид, эмч мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Гэтэл өчигдөр ийм байдлаар нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 25-ны орой нэгэн байрны орцонд 17 настай өсвөр насны хүүхэд Б газ үнэрлэж байгаад амиа алджээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Уг нь НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, архи согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно гэж заасан боловч тус шийдвэр хэрэгжихгүй байгаа нь дээрх хэргээс харж болох нь ээ.

17 настай хүүхэд газ үнэрлэж байгаад амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.