| | USD/MNT 0₮
МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Парис 2024" Паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн аварга болсон У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Г.Болор-Эрдэнэ нарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл энэ мэдээлэл худлаа байна. Тодруулбал, “Парис 2024" зуны олимпын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүд Монгол Улсын Гавьяат тамирчин
“Парис 2024" паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд олимпын Алтан медаль хүртсэн У.Сүрэнжав Хөдөлмөрийн баатар цол
Таеквондогийн 63 кг-д хүч сорьж олимпын мөнгө медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэд Сүхбаатарын одон цолыг тус тус олгох юм.
Тамирчдад 11 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх юм.