| | USD/MNT 0₮

Ч.ӨНӨРБАЯР:ХОЖИМ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛДАГ БУРУУ ЖИШИГ ТОГТОХ ВИЙ ДЭЭ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ БАЙНА

УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалгыг Ерөнхийлөгч гаргасан байгаа. Харин энэ уриалгын талаар хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Хуульч Ч.Өнөрбаяр “Төр засгийн хэвийн ажлаа хийх ёстой. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа уриалгын зарим нэг асуудалтай санал нэг байна. Төсөвт тодотгол хийхийг бол дэмжинэ. Алийн болгон урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явах юм бэ.

ЖДҮ эрхлэгчдээ дэмжих бодлогыг гаргах нь зөв. Харин сонгуулийг хойшлуулна гэдэг дээр эргэлзэж байна. Яагаад гэхээр тогмол явагддаг сонгууль гэдэг өөрөө Ардчилалын том баталгаа, дархлаа байдаг юм. Тэр утгаараа энэ асуудалд болгоомжтой хандахгүй бол зүгээр нэг асуудал гаргаж ирээд хожим сонгуулийг хойшлуулдаг буруу жишиг тогтох вий.

Нөгөө тал дээр Үндсэн хуулинд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дөрвөн жил гэж зааж байна гэдэг нь бас Ардчилалын баталгаа. Гэтэл Монголд үнэхээр дайн бүхий байдал үүсээгүй байна. Газар хөдлөлт гэнэтийн аюул осол болоогүй. Эсвэл зөвхөн мөнгө хэмнэнэ гэсэн ойлголтоор сонгуулийг хойшлуулж болохгүй. Нөгөө талд тусгай комисс байгуулна гэдэг нь юу л бол. Үндсэн хуулиар тодорхойлсон монголын төрийн байгууллагууд  чиг үүргээр ажиллаж байгаа. Хуулийн дагуу ажиллаж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог системээ ажиллуулаачээ.

Түүнийг ажиллуулвал заавал тусгай  комисс байгуулаад эрх мэдлийг төвлөрүүлж,  сонгуулийг хойшлуулах шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байна. Сонгуулийг хойшлуулах хойшлуулахгүй гэх эрх мэдэл УИХ-д байгаа. УИХ дээрээ үүнийгээ ярилцах байх.

Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч онц байдал тогтоодог. Иймэрхүү тохиолдолд ээлжит бус сонгуулийг хойшлуулдаг. Түүнээс бусад тохиолдолд сонгууль явдаг зарчмаараа явах ёстой” гэлээ.

Үндсэн хуулинд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дөрвөн жил гэж зааж байна гэдэг нь бас Ардчилалын баталгаа. Гэтэл Монголд үнэхээр дайн бүхий байдал үүсээгүй байна. Газар хөдлөлт гэнэтийн аюул осол болоогүй. Эсвэл зөвхөн мөнгө хэмнэнэ гэсэн ойлголтоор сонгуулийг хойшлуулж болохгүй.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.