| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ үеэр, Парис 2024 зуны олимпын наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.