| | USD/MNT 0₮

ИРГЭДИЙГ ТУСГААРЛАХ ХУГАЦААГ СУНГАХ ЭСЭХ ТАЛААР УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар болжээ.

Хуралдаанаар иргэдийг тусгаарлах, 14 хоногийн хугацааг нь сунгах эсэх талаар хэлэлцэх юм байна.

Өнөөдрийн байдлаар нийт 3000 гаруй хүн тусгаарлалтанд байгаа бол 2000 гаруй хүн гадуур ажиглалтанд байна.

Ирэх дөрөвдүгээр сараас эхэлж гадаадаас иргэдээ авчрах асуудал яригдаж байгаа. Гэвч Монголд гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн 11 тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.