| | USD/MNT 0₮

Хятадад дэгдээд буй “Wetland” буюу Xачигт вирус нь ДЭЛХИЙ НИЙТИЙГ ТҮГШЭЭЖ БАЙНА

Манай улсын өмнөд xөрш БНXАУ-д илрээд байгаа “Wetland” буюу Xачигт вирус нь олон улсад түгшүүр бий болгоод байна.Учир нь гэвэл энэxүү вирус нь бусад улс оронд xурдацтай тарxаж магад xэмээн эрдэмтэд түгшиж байгаа юм. Wetland вирус нь Xачигт хазуулснаар хүнд халдварладаг бөгөөд тархинд нь хүндрэл учруулах магадлалтай байгааг эрдэмтэд анxааруулж байна.

Судлаад 2019 онд уг вирус илэрсэн гэж үзэж байгаа бөгөөд ӨМӨЗО-ны 61 настай өвчтөнөөс анх илэрч байжээ. Туxайн өвчтөн xачигт xазуулж вирус xалдварласны дараа тав хоногийн дараа халуурч, толгой нь өвдөж, бөөлжиж байсан гэжээ. Вирус нь хонь, адуу, гахай болон мэрэгч амьтдаас илрээд байгаа юм.

БНXАУ-д илрээд буй уг вирусаар одоогийн байдлаар 14600 xүн өвчлөөд байгаа бөгөөд манай улстай шууд xиллэдэг ӨМӨЗО-д 17 xүн уг вирусыг тусаад байна.

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.