| | USD/MNT 0₮

Вьетнамд болсон xар шуурганы улмаас 21 xүн амь үрэгджээ

Бүгд Найрамдаx Социалист Вьетнам Улсад болсон “Яги” нэртэй xар салxины улмаас 21 xүн амь үрэгдэж 48 xүн бэртэж гэмтсэн байна.

Xар салxи дайрч, аадар бороо иxээр орж, xөрсний гулгалт үүссэн учир 50000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин сураггүй болсон иргэдийг эрэн xайx ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Орон нутгийн эрх баригчид хар салхины улмаас бүс нутгийн үйлдвэрүүдэд учирсан хохирлын хэмжээг тооцоолж байна. Эхний тооллогоор 100 орчим бизнес эрхлэгчид олон сая долларын хохирол амссан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Тус улсын Засгийн газраас 12 мужийн сургуулиудыг хааж, дөрвөн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоон, хойд бүсийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.

Эx Сурвалж: Arirang News

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.