| | USD/MNT 0₮

Онон голын усанд таван настай хүүхэд живж амь насаа алджээ

Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Д/5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.08-ны өдрийн 06:00 цагт анх осолдсон Биндэр сумын Онон багийн  “Хар усан тохой”  гэдэг газраас завиар болон явганаар зохион байгуулжээ. Улмаар 09:57 цагт тус багийн  “Хонхор” гэдэг газар /анх осолдсон газраас урд зүгт 800 метр/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.