| | USD/MNT 0₮

Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх замын ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭВ

Нийслэлд энэ сарын 6-наас нийт дөрвөн байршилд замын хөдөлгөөнийг хааж, засварлаж эхэлсэн. Эдгээрээс өнөөдрийн байдлаар гурван замын засвар дууссан байна.Тодруулбал Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх, ЭХЭМҮТ-ийн хойд авто зам, Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ.Харин Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд 22-ын товчооны авто замыг нүхэн гарцтай холбох, Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг засварлах ажил үргэлжилж байна.

Энэ жил замыг засварлахдаа хуучин асфальт бетоныг хуулахгүйгээр дээрээс нь нэмж, шинээр хучилт хийж байгааг мэдээлж байв. Замын хашлагын хувьд шинээр сольж байгаа билээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.