| | USD/MNT 0₮
Орон нутгийн МАН-ын дарга нар оодорч өөрсдийгөө эзэн хаанаар өргөмжилжээ. Жишээ нь Орхон аймгийн засаг дарга Дамбын Батлут, Дархан аймгийн Засаг дарга Б.Азжаргал. Тэд орон нутагтаа үнэмлэхүй хөгжлийг бус зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилдаг байна. Мөн түүгээр ч зогсохгүй энгийн аж ахуй нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хүртэл хясан боогдуулж авлига авдаг аж.
Түүх сөхвөл, Орхон аймгийн засаг дарга Дамбын Батлут, одоогоос дөрвөн жилийн өмнө АТГ-аас уяатай байхдаа 2020 оны сонгуульд нэр дэвшиж байсан. Тухайн үед түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Засаг дарга Д.Батлут Орхон аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчид компанид тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалтыг өгчээ. Мөн түүнээс жил гаруйн өмнө Д.Батлутыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв.
Мөн түүнчлэн тус онд Орхон аймгийн төв цэнгэлдэх дотор албан тушаал эрх мэдлээ ашиглан 1200 айлын орон сууцыг БНСУ-ын нэгэн компаниар 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгүүлж бариулж эхэлсэн байна. Үүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагад хандаж 180 айлын орон сууцан дээр барилгын ажил явагдаж байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.
Энэ мэт олон хэргүүдэд нэр холбогдож байсан хэдий ч тэрбээр өнгөрсөн найман жилийн хугацаанд төр түшилцэж Орхон аймгийн засаг даргаар ажилласан. Энэ бол МАН-ын хэт данхар засаглал. Үүнтэй үл эвлэрэх МАН-ын төлөөлөгчид залуучууд өчигдөрхөн Дамбын Батлутын эсрэг мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, “УИХ-ын гишүүн Д.Батлут эрх мэдлээ урвуулан ашиглаж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдыг тодруулжээ. МАН дотоод ардчилалгүй болсон. Сүүлийн 8 жил Орхон аймгийг өөрийн толгойгоороо удирдсан дарга байхгүй. Д.Батлут гэж хүн удирдсан байдаг шүү. Энэ хүн эрх мэдэлтэй дарангуйлагч уу, үнэний төлөө үгээ хэлж яваад ажлаа өгсөн. Өнгөрсөн хугацаанд асар их дарамтад ажилласан" гэлээ.
ЭРДЭНЭТ ХОТ БОЛ ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭХЭД МАШ БОЛОМЖТОЙ АЙМАГ. УЧИР НЬ ЗАСМАЛ ЗАСТАЙ ХОЛБОГДСОН ТОМООХОН АЖ ҮЙЛДВЭРҮҮД ХӨГЖСӨН ГАЗАР. ЭНЭ ХОТОД ХЭД ХЭДЭН ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮД, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРЬЖ ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ, ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЭРДЭНЭТ, ДАРХАН ХОТУУД РУУ ТАТАХАД АДАГЛААД НИЙСЛЭЛИЙН ЭНЭ ИХ ТӨВЛӨРӨЛ СААРАХ УЧИРТАЙ. ЯДАЖ Л БИД ЗАМЫН ТҮГЖРЭЛДЭЭ БУХИМДАЖ СУУХГҮЙ.
Гэтэл өдгөө ардчилсан нийгэмд МАН-ын хөрөнгөжсөн дарга нар ямар томоохон бодлого төсөл хэрэгжүүлэх талаар огтхон ч боддоггүй, хийдэггүй, хэрэгждэггүй.
ТӨРИЙН НЭРИЙГ НҮҮРЭНДЭЭ ТАХАЛЖ СУУДАГ ДАРХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ
Дархан хотод Азаа даргын намаас өөр намын харьяалалтай хүнд гишгэх газар олдохгүй байгаа гэх. Тэрбээр Ардчилсан намын хамаарал бүхий ажлуудыг зогсоодог, илүү тодруулбал Хувийн аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлигал авдаг төдийгүй их хэмжээний мөнгө нэхдэг асуудал яригдаж эхэллээ. Түүний хувьд хувийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг зогсонги байдалд оруулж түүгээрээ их хэмжээний мөнгө нэхдэг, авилгал авдаг бүр цаашлаад авсан мөнгөө давуулан нэхдэг аж. Хамгийн гутамшигтай нь авлигал авсан хэдий ч цаашид хэвийн ажил үргэлжлэх боломж үргэлжлэх боломж өгдөггүй, зөвшөөрөлийг нь олгодоггүй байна. Ингэж хөлжсөн эрхэм АЙМГААСАА БАЯН ДАРГА гэх нэр зүүх нь энүүхэнд биз.
Б.Азжаргал даргын нэр сошиалд л цэвэр болохоос биш амьдрал дээрээ бусад улс төрчидтэйгөө агаар нэг. Тэрбээр түүнд холбогдоогүй хулгай, булхай гэж үгүй. Ард түмний хамгийн сайн мэддэг БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН АСУУДАЛД хүртэл тэрбээр нэр холбогдож байсан. Цаашлаад газрын наймаа, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төрийн албыг төрлийн хэлхээ болгосон гээд түүнд бусдаасаа ялгарах зүйл огт үгүй.
МАН энэ эрх ямба, албан тушаал нь хэтэрсэн дарга нартаа ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? Бүх будлиан орон нутгаар явагддагийг ард түмэн эчнээ мэднэ. Тендерийн булхай, төсвийн хулгай, барилга байгууламжийг гацааж жил бүр төсөв нэмж батлуулж авна, гэвч хөгжил нь нөгөө 90-ээд оны Эрдэнэт, Дархан хэвээрээ.
1990 оноос хойш 34 жилийн дөрвөн жилд Ардчилсан нам засаглажээ. Харин үлдсэн 30 жилд МАН нийслэлд засагласан. Хотын утаа, түгжрэл хүүхдэд ээлгүй байдал, ажилгүйдэл бүгд хүссэн ч хүсээгүй МАН-тай холбогдоно. Даанч Орон нутгийн сонгуульд иргэд санал өгдөггүй. МАН-ын сонгогчдыг унтааруулахыг хүсдэг. Үр дүнд нь нөгөө МАН, МАН-ын хурган дарга нар засаг даргын сэнтийд сууж аархана. Энэ дарга нараа МАН хэзээ хазаарлаж хариуцлага тооцох вэ.