| | USD/MNT 0₮
Энэ сарын 24-нд Давж заалдах шатны шүүхээс ялтан Ц.Сандуйд цаашид цагдан хорих шаардлагагүй гэж үзээд түүнийг батлан даалтад гаргасан байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.
Харин Ц.Сандуй А.Ганбаатар нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.
Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан хэвээр нь үлдээсэн байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Ц.Сандуйг батлан даалтад гаргасан бол А.Ганбаатарыг суллаагүй юм байна.