| | USD/MNT 0₮
“Парис-2024” паралимпын наадамд оролцож буй манай бөх Л.Туруунаа эмэгтэй жүдо бөхийн -70 кг-д эхний барилдаанаа хийлээ.
Түүний өрсөлдөгч нь Шведийн бөх, Европ тивийн аварга Пернхеим Гудрич байв.
Барилдааны эхэнд Л.Туруунаа санаачилгыг авч, хэд хэдэн удаа мэх хийсэн ч хараахан үнэлгээ болгож чадаагүй. Улмаар мэх хийхээр урагшилж яваад этэх мэхэнд нь унаж, залгуулан даралтад орж цэвэр ялагдсан юм.
Одоо тэрбээр Аргентиний бөхийн эсрэг дагах барилдаан хийх болно.