| | USD/MNT 0₮
Орхон аймгийн МАН-ын дарга Дамбын Батлут энэ жил УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон. Тэрбээр Орхон аймгийг сүүлийн найман жил удирдаж байгаа бөгөөд энэ хугацаандаа нийтийн эрх ашиг төдийгүй аймаг орон нутгийнхаа төлөө нэг ч дорвитой ажил хийгээгүй бөгөөд зөвхөн хувийн эрх ашгийн төлөө ажилладаг байна. Цаашлаад аж ахуйн нэгжүүдэд асар их дарамт учруулж, ажил хөдөлмөрийг нь хясан боогдуулах замаар хааж боодог байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус аймгийн МАН-ын зарим гишүүд, тэргүүлэгчид мэдэгдэл гаргаж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр А.Түвшинжаргал хэлэхдээ, “УИХ-ын гишүүн Д.Батлут эрх мэдлээ урвуулан ашиглаж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдыг тодрууллаа. МАН дотоод ардчилалгүй болсон. Сүүлийн 8 жил Орхон аймгийг өөрийн толгойгоороо удирдсан дарга байхгүй. Д.Батлут гэж хүн удирдсан байдаг шүү. Энэ хүн эрх мэдэлтэй дарангуйлагч уу, үнэний төлөө үгээ хэлж яваад ажлаа өгсөн. Өнгөрсөн хугацаанд асар их дарамтад ажилласан" гэлээ.
2020 оны орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшээд унасан 8 хүнийг энэ удаагийн сонгуульд ахин дэвшүүлжээ.
Дашрамд дурьдахад, УИХ-ын чуулган долоон удаа хуралдсан бөгөөд эл хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн тоонд Дамбын Батлут багтаж буй. Тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр 4 удаа тасалсан байна.