| | USD/MNT 0₮

4 ЖИЛД 1.3 ТЭРБУМААР ХӨРӨНГӨӨ ӨСГӨСӨН Г.ДАМДИННЯМ ГИШҮҮН АЛТНЫ 2 ЛИЦЕНЗ, 2.8 ТЭРБУМЫН ХАУСАА ТАЙЛБАРЛАНА УУ

Улстөрөөр дамжуулан төрөөс, төсвөөс хумсалж, хулгайлсаар хоолондоо хүрч буй дараагийн үеийн төлөөллийн нэг нь УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням. Өнгөрсөн дөрвөн жилд Дархан-Уул аймгаас сонгогдоход нь шинэ залуу боловсон хүчин хэмээн сонгогчид нь хүлээж авсан ч, ачир дээрээ төрөөс, төсвөөс хулгай хийж амьдралаа босгох гэсэн явцуу бодолтой ядруухан залуу байсныг Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэргээс нь нийгэм түүнийг таньсан. Тэгвэл Хассуурийн Ганхуяг, Ганибалын Амартүвшин нартай бүлэглэн үйлдсэн гэх Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн хэрэг бол ердөө л халхавч, өнгөлөн далдлалт байжээ.

2020 онд УИХ-д анх сонгогдохдоо автомашингүй байсан Г.Дамдинням 2024 онд сонгогдохдоо 299 сая төгрөгийн автомашинтай болж, үндсэн хөрөнгө нь нийт 1.3 тэрбумаар нэмэгдсэн гэдгээ АТГ-ын ХОМ-тээ өөрөө тодорхойлсон.

Тэгвэл УИХ-д дөрөвхөн жил суугаад хөрөнгө орлого нь 1.3 тэрбум төгрөгөөр тэрээр одоо “Эм-Си-Эс”-ийнхний барьсан 2.8 тэрбумын хаусанд амьдарч, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр алтны хоёр ч лиценз эзэмшдэг гэх мэдээлэл хөвөрч байна.

Өнгөрсөн дөрвөн жилд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.доллараар Канадад суралцсан, Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зувчуулсан асуудал нь сөхөгдсөн бол энэ удаа гэнэтийн хөлжсөн мэдээлэл нь асуудал дагуулж эхэллээ. Тиймээс 2020 онд автомашингүй алхаж явсан Г.Дамдинням гишүүн хэрхэн алтны хоёр лиценз эзэмшиж, 2.8 тэрбумын тансаг хаусанд амьдарч байгаагаа тайлбарлах ёсзүйн шаардлага үүсч байна.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.