| | USD/MNT 0₮

Орон нутгийн сонгуульд дөрвөн нам, эвсэл оролцоно

Аймгийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцохоор дөрвөн нам эвсэл хуулийн хугацаандаа бүртгүүлжээ. Тодруулбал, энэ удаад Сүхбаатар аймгийн хэмжээнд аймгийн ИТХ-д АН, МАН, ХҮН, Иргэний хөдөлгөөний нам, ИЗНН гэсэн тавн нам оролцох хүсэлтээ гаргасан. Гэвч 9 дүгээр сарын 5-ны 24.00 цагаас өмнө АН, МАН, ХҮН, Иргэний хөдөлгөөний намууд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгч, сонгуульд оролцох эрхээ баталгаажуулжээ. Сүхбаатар аймгийн ИТХ нийт 29 мандаттай. АН МАН-аас тус бүр 29, Иргэний хөдөлгөөний намаас 4, ХҮН 3 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Бие даагч байхгүй гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 26-н эхэлж 14 хоног үргэлжлэх бол санал хураалт 10 дугаар сарын 11-нд болно. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.