| | USD/MNT 0₮
“Парис-2024” паралимпын наадмын жүдо бөхийн татамид өнөөдөр Монголын тамирчин Л.Туруунаа зодоглоно.
Эмэгтэйчүүдийн -70 кг-д өрсөлдөх тэрбээр эхний даваанд Шведийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ болон паралимпын наадмын 5-р байрын шагналт Пернхеим Гудричтэй барилдах сугалаа татсан юм.
Урьдчилсан шатны барилдаан 16 цагаас эхлэх бөгөөд манай бөх гурав дахь барилдаанд дэвжээнд гарна.
Л.Туруунаагийн хувьд 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 2023 оны Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн манай шилдэг пара жүдочдын нэг билээ.
Л.Туруунаадаа амжилт хүсье!