| | USD/MNT 0₮
Өнөөдөр нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +23...+25 градус дулаан, Багануур орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна. Тэрэлж орчмоор их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +21...+23 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.