| | USD/MNT 0₮

Ховд аймгийн ДЦС-ын даргыг барьцаалж, тэрбум төгрөг нэхсэн этгээдүүдийг саатуулжээ

 

Энэ сарын 19-нд орон нутагт бусдад хутга тулган авч зугтаан, их хэмжээний мөнгө нэхэж дарамталсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг 2000 онд төрсөн хоёр этгээд, 2001 онд төрсөн нэг, 1964 онд төрсөн нэг этгээдийн хамтаар барьцаалж, хоёр удаа хутгалан, машинаараа авч зугтсан байна.

Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид ажиллагаа зохион байгуулж, гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилж, барьцаанд орсон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Урьдчилсан мэдүүлгээр бусдыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд зохион байгуулснаа хэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв. 

Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг 2000 онд төрсөн хоёр этгээд, 2001 онд төрсөн нэг, 1964 онд төрсөн нэг этгээдийн хамтаар барьцаалж, хоёр удаа хутгалан, машинаараа авч зугтсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.