| | USD/MNT 0₮
Хүний эрхийн үндэсний комиссоос дэглүүлсэн хоёр цэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Гомдол, хяналт шалгалтын хэлстийн дарга Г.Ууганбаатар "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч дэглүүлсний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Бид энэ дагуу Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч болон Хил хамгаалах ерөнхий газрын эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл, тайлбар авсан. Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох, тайлбар мэдээлэл баримтыг гаргуулахаар албан бичиг хүргүүлж байна. Бид цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлаар хяналт шалгалт, судалгааны ажлыг тогтмол явуулж ирсэн. Энэ хүрээнд өнгөрсөн 2022 онд өргөн барьсан Хүний эрхийн үндэсний комиссын 21 дэх илтгэлээр цэргийн дүрмийн бус харилцааны асуудлыг судалж, хяналт шалгалт хийж илтгэлдээ тусгаж УИХ-аар хэлэлцүүлсэн. Мөн 2006 онд цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлаар судалгаа хийгээд, мөн илтгэл хэлэлцүүлж байсан. Тухайн хоёр цэргийн биеийн байдал эрүүл мэндийн нууцлалтай учир оношийг нь хэлэх боломжгүй. Өчигдөр шинжилгээнд хамрагдсан, биеийн байдал хэвийн байгаа" гэв.