| | USD/MNT 0₮
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.
Өнөөдөр 16:00 цагт /9 дэх барилдаан/ манай улсаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана. Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Т.Сувд-Эрдэнэ нь паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт болсон юм.