| | USD/MNT 0₮
УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнгөрсөн зургаадугаар сард болж ард түмэн ирэх дөрвөн жилд төр түшилцэх гишүүдээ сонгосон. Мөн түүнчлэн нилээдгүй олон гишүүд ард түмний итгэлийг авч чадалгүй өвдөг шороодсон байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Шадар сайд асан Ч.Хүрэлбаатар гэх мэт.
ГЭХДЭЭ ЭДГЭЭР ӨВДӨГ ШОРООДСОН БҮХ ГИШҮҮД САР БҮР 7 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНГАА БҮТЭН ЖИЛИЙН ХУГАЦААНД АВДАГ ТУХАЙ ТА МЭДЭХ ҮҮ? Тэгвэл Монгол Улсын үндсэн хуулинд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд 12 сарын хугацаанд гишүүний цалинг, нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжтэй олгодог байна. Хуулийн заалтыг тодотговол,
“40.9.Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 12 сарын хугацаанд гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэжээ.
УИХ-ын гишүүд төрийн өндөр сэнтийнээсээ буусаныхаа дараа УИХ-ын даргын зөвлөх, сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх гээд дахиад л ямар нэгэн албан тушаалд очдог. Тэгэхэд эл тэтгэмжээ мөн авах заалттай юм.
Төрийн ордонд хууль батлаад сууж байгаа УИХ-ын гишүүдийн цалинг улсын төсвөөс бүрдүүлдэг. Тодруулбал, тэд ард түмний татварын мөнгөөр цалинждаг гэсэн үг юм. Гэтэл жирийн төрийн алба хаагч ажлаас чөлөөлөгдөхөд гэнэт халагдсаны мөнгө гэж үндсэн цалинг 3 сараар бодож нэг л удаа авдаг.
Үүнээс дүгнэхэд, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг хүн бүр ижил тэгш эрхтэй гэдэг заалт хаана үйлчилж байна вэ. Татвар төлж байгаа энгийн иргэд нь ажлаас халагдахдаа асар их явдал чирэгдэлтэйгээр маш бага мөнгө авч байхад УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ БИД ТАТВАРЫН МӨНГӨӨРӨӨ ТЭЖЭЭЖ БАЙНА. САР БҮР 7 САЯ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР.
УИХ-ын гишүүд дөрөв ба түүнээс дээш жил төр барихдаа монгол улсын газар нутгийг зарах, боловсролын зээлийн сангаар хүүхдүүдээ сургах тэжээх, нүүрсний хулгай, автобусны хулгай луйвар гээд төрийн сэнтийд суухдаа улс орноо бүрэн тоночихоод гишүүнээсээ буухдаа хүртэл ард түмний мөнгөөр цалинждаг байна. Гэтэл энэ олон гишүүдийг ингэж тэжээсний үр дүн юу байна. Эцэст нь бид, нөгөө л замын түгжрэл, агаарын бохирдол, шахмал түлш гээд чөтгөрийн тойрогтоо л эргэлдэж явна.