| | USD/MNT 0₮

С.АМАРСАЙХАН: ОХУ-тай худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрийг албан ёсоор хийвэл малын түүхий эдийг татваргүй, хязгааргүй нийлүүлэх боломжтой

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж, засгийн газартай хэлэлцээр байгуулж өчигдөр /2024.09.03/ буцсан. Энэ хэлэлцээрийн тухай МУ-ын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.09.04/ мэдээлэл өглөө.

-Манай засгийн газар ОХУ-тай өчигдөр хэлэлцээр хийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ер нь манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Иймд хоёр улсын төрийн тэргүүний айлчлал энэхүү стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх хоёр талт болон олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Өчигдрийн ОХУ-ын тэргүүний МУ-д хийж байгаа айлчлалын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэх олон асуудлууд хэлэлцэгдсэн.

Үүнд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулах, ТЭЦ3 станцын өргөтгөлийг эхлүүлэх зураг төсөлд гарын үсэг зурсан.

-Эдийн засгийн үйл ажиллагаа өргөжүүлнэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Бид ОХУ, Евроази руу экспорт хийх гэхээр татвар өндөр байдаг. Хэмжээ хязгаар тогтоочихдог. Энэ арваннэгдүгээр сард хэлэлцээрээ албан ёсоор байгуулна. Ингэснээр ОХУ-д малын түүхий эд болон манай улсад үйлдвэрлэгдсэн 345 барааг татваргүй, хэмжээгүйгээр экспортлох боломжтой болно.

-Манай улс бензинийг 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг. Өнгөрсөн намар тасалдал үүссэн. Энэ талаар хэлэлцсэн болов уу?

-Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүн буюу дизель, бензинийг тогтвортой хийх хүрээнд хэлэлцээр өчигдөр хийгдсэн. Манай улсад ямар нэгэн байдлаар нийлүүлэлт тасалдах хязгаарлагдах асуудал байхгүй гэж ойлгож болно.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.