| | USD/MNT 0₮

“ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй гарын үсэг зурав

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг Оросын Холбооны Улс эзэлж байна. Оросын Холбооны Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, Оросын Холбооны Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хамаарахгүй байхаар зохицуулсан.

Тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч, талууд тус хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.