| | USD/MNT 0₮
Пара байт харвааны эмэгтэй ганцаарчилсан төрлийн хасагдах шатанд өрсөлдөж буй Монголын багийн тугч Б.Оюун-Эрдэнэ эхний ялалтаа байгууллаа.
Тэрбээр хасагдах шатны эхний даваанд Италийн тамирчин, ДАШТ-ий 1 алт, 2 хүрэл медальт Вероника Флореног 6:0-ээр итгэл төгс буулгаж авснаар шөвгийн 16-д шалгарав.
Тэрбээр гурван сетэд 22:19, 21:15, 27:21-ээр ялалт байгуулсан юм.
Одоо манай тамирчин 18:07 цагаас БНХАУ-ын харваач Ву Чун Янтай халз өрсөлдөх болно. Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын аварга, ДАШТ-ий 9 алтан медальтай нэгэн юм байна.