| | USD/MNT 0₮
Пара байт харвааны эмэгтэй рекурв төрлийн хасагдах шатны харваа эхэллээ.
Урьдчилсан шатанд 622 оноогоор гуравдугаар байрт бичигдсэн манай тамирчин Д.Сэлэнгэ шөвгийн 16-д Украины Анна-Викториа Шевченкотой өрсөлдөв.
Түүний өрсөлдөгч нь 23 настай, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальтай нэгэн байв.
Эхний хоёр сетэд манай тамирчин 21:17, 24:23-аар илүүрхсэн бол гурав дахь сетэд украин бүсгүй тун нягт харваж 25:23-аар хожсон юм.
Улмаар шийдвэрлэх дөрөв дэх сетэд Д.Сэлэнгэ 25:21-ээр хожсоноор нийлбэр дүнгээр 6:2-оор ялалт байгуулж, шөвгийн 8-д шалгарлаа.
Одоо манай тамирчин Словенийн Зива Лавринчийн эсрэг халз харвах болно. Түүний өрсөлдөгч нь дэлхий болон Европын АШТ-ий 5-р байрын шагналт нэгэн юм. Энэхүү халз харваа орой 23:30 цагийн үед болох хуваарьтай байна.
Тун удахгүй манай нөгөө тамирчин Б.Оюун-Эрдэнэ Италийн Вероника Флореногийн эсрэг 17:30 цагийн үед харвах болно.
Байт харвааны тамирчдадаа амжилт хүсье!