| | USD/MNT 0₮

Тэгш, сондгойгоор зорчихыг иргэдийн дийлэнх нь ДЭМЖИХГҮЙ БАЙНА

“20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хурал өчигдөр болсон. Тус хурлаар иргэдээс дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд тэгш, сондгойгоор хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга  Х.Нямбаатарт өгсөн.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байгаа юм.

Тэгвэл одоогоор санал өгсөн иргэдийн 57 хувь нь дэмжихгүй байгаа бол 43 хувь нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ. Одоогоор бол иргэдийн ихэнх нь тэгш, сондгой хязгаарлалтыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.

Саналаа өгөх иргэд энд дарна уу.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.