| | USD/MNT 0₮

ОХУ-аас Монгол Улсад шатахууны тасралтгүй нийлүүлэлт хийх тухай санамж бичиг байгуулах саналыг тавив

Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулан айлчлалын үеэр ОХУ-тай “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, мөн “Монгол Улсын нутаг дэвсгэрт онгоцны түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар хоёр талаас идэвхтэй, шуурхай ажиллаж байгааг тэмдэглээд, “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахад бэлэн болсныг илэрхийлэв. Монгол Улсын нутаг дэвсгэрт онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн зарим заалтууд тухайлбал гааль, татварын зохицуулалтыг тогтворжуулахтай холбоотой асуудлууд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал тул УИХ-ын холбогдох байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг харгалзан энэ хүрээнд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах саналыг тавив.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.