| | USD/MNT 0₮
Улс төрийн намууд хурлаа хийж Нийслэлийн ИТХурлын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодрууллаа. Тодруулбал, МАН-аас энэ удаагийн сонгуульд 45 хүн нэр дэвшиж буй юм. Тэдний нэг бол одоогийн БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар байна. Угтаа энэ хүн нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон. Гэтэл дахин ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нь улстөрийн ёс зүйгүй гэдгээ батлан харуулж буй хэрэг юм.
Чухамдаа ялалт байгуулж чадаагүйнхээ төлөө Ө.Сумъяабаатар БГД-ийн Засаг даргын ажлаа ч өгөх ёстой. Гэтэл хариуцлага хүлээлгүй одоо хүртэл Засаг даргын ажлаа хийгээд зогсохгүй, ИТХ-ын сонгуульд хүч үзэх гэж байна.
Дашрамд дурьдахад, Баянгол дүүргийн засаг дарга асан Ө.Сумъяабаатар 2008 онд АНУ-д сургуульд суралцахаар 32 мянган долларын зээлийг БЗС-аас авсан байна. Гэтэл түүний авсан зээлийг 2019 онд тухайн үеийн БСШУ-ы сайд Ё.Баатарбилэг А/658 тоот тушаалаар чөлөөлсөн байна. Ө.Сумъяабаатар нь МАН-ын гишүүн бөгөөд тус намын дэмжлэгтэй улс төрийн албан тушаал хашиж явсаар өдий хүрсэн түүхтэй.