| | USD/MNT 0₮

НИТХ-ЫН СОНГУУЛЬ: УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Хулан НЭР ДЭВШИНЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 37 хоногийн дараа буюу аравдугаар сарын 11-д болно.

Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны хооронд болж өнгөрлөө.  МАН-аас нийслэлд нэр дэвшихээр тодруулсан 45 хүнийг танилцуулж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшигчдийг хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар тэргүүлж, одоогийн төлөөлөгчдөөс цөөнгүй хүн нэр дэвшихээс болжээ.

Тодруулбал, Д.Ихбаяр, Ч.Мэндбаяр, Ө.Сумъяабаатар, Ү.Оюунзул, Ц.Баттөр, Ц.Төрхүү, Б.Сэргэлэнбаатар, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, М.Говьсайхан, Б.Мягмар, Л.Ариунтуяа, Б.Мөнхбат, З.Төмөртөмөө, С.Даваасүрэн, Т.Отгонболд, С.Эрдэнэбаяр нарын 17 төлөөлөгч нэр дэвшихээр болсон байна.

Харин Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од, УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Хулан, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Ж.Энхжаргалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нарын 26 хүн шинээр нэр дэвшихээр болжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.