| | USD/MNT 0₮
Өнөөдөр байт харвааны тамирчид халз харваагаар өрсөлдөнө.
“Парис-2024” паралимпын наадмын зургаа дахь өдөр Монголын хоёр харваач бүсгүй онч сорино.
Чансаа тогтоох харваанд 622 оноогоор гуравт эрэмбэлэгдсэн Д.Сэлэнгэ эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд шөвгийн 16-д Украин, Колумбын тамирчдын ялсантай халз харвах хуваарьтай.
Энэ харваа 17 цагийн үед эхлэх юм. Харин чансааны 18-д бичигдэж буй Б.Оюун-Эрдэнэ эхний даваанд Италийн Вероника Флореногийн эсрэг 17:30 цагийн үед халз харвах хуваарьтай байна.
Халз харваанд ялсан тохиолдолд шөвгийн 8-ын харваа 23 цагт эхлэх юм.
Мэргэн харваач бүсгүйчүүддээ амжилт хүсье!